Хамар болон чих рүүгээ хүчтэй зохиулсан үед илрэх шинж тэмдгүүд

Таны чих рүү санаатай болон санаандгүй цохисон тохиолдолд хэнгэргэн хальс ба чихний суваг их бага хэмжээгээр гэмтдэг.

Тиймээс та чих рүүгээ цохиулж, дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал эмчид хандах хэрэгтэй.

Хамар руугаа цохиулсны дараа хамар орчим хавдаж, улайж хөхрөн, өвчтэй болдог.

Ингээд хамар аль нэг тал руугаа мурийх, налчийх, овойх зэрэг өөрчлөлт өгөх ба эдгээр мурийлтуудтай хамт орчмын зөөлөн эд хавагнадаг тул хугарал нь мэдэгдэхгүй болдог.

Хамрын яс хугарсан тохиолдолд 7 хоноод, эмэгтэйчүүд болон хүүхдийн яс 7-14 хоног, цөөн тохиолдолд 30 хонож бороолдог.
Ийм учир та хамраа гэмтээсэн бол 7 хоногийн дотор хаван хавдарыг үл харгалзан, хүлээлгүйгээр чих хамар хоолойн эмчид үзүүлж, ясны хугарлыг засуулах шаардлагатай.