Хамар дээр хатиг гарсан үед яах вэ ?
Хамрын хатгыг шахаж болохгүйг анхаар. Учир нь тархи руу цусны урсгалаар халдвар орох аюултай.
Хамрын арьс улайж, хавдаж, хөндүүрлэж эхэлнэ.
Нүүрний гоо сайханд нөлөөлдөг тул хүмүүс юуны түрүүнд оролдож эхэлдэг. Ингэж оролдож шахсанаас болж хатиг маань улам томорч, лугшиж, өвчин нь ихэсдэг.
Таны хамар дээр хатиг гарвал та оролдолгүйгээр эхлээд эмчид хандаж, шарлага /УВЧ/ эмчилгээ хийлгээрэй.